“Эйч Си Ай” ХХК нь гадаад худалдаа, электрон тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэх зорилгоор 2021 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш үйл ажиллагаагаа тогтмол өргөтгөж амжилттай ажиллаж байна.
Бид Оюу Толгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг монголын томоохон уул уурхайн компаниудтай голчлон хамтран ажиллаж, тэдгээрт АBB, Siemens, Schneider, Clipsal зэрэг үйлдвэрийн автоматжуулалтын тоног төхөөрөмжүүд, төрөл бүрийн удирдлагын самбарууд, BELDEN, AFL, Prysmian зэрэг сүлжээний, шилэн болон холбоо дохиоллын кабелиуд, чип таг, бусад дагалдах тоног төхөөрөмжүүдийг найдвартай, шуурхай ханган нийлүүлж хамтран ажиллаж байна.
2023 оноос манай компани үйл ажиллагааны чиглэлээ өргөтгөн “Оюу толгой” ХХК-тай “Техникийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон мэдээллийн технологийн туршлагатай ажиллах хүчин нийлүүлэх” гэрээг байгуулсан бөгөөд одоогоор Мэдээлэл технологийн хэлтсийн удирдлаган дор Оюу толгойн гадаргын болон гүний уурхайд 110 гаруй ажилтантайгаар ажил үйлчилгээгээ үзүүлж байгаа билээ.
Мөн бид Улаанбаатар хотод орон сууцны барилгын төслүүдтэй хамтарч домофон систем, холбоо дохиоллын систем угсарч суурилуулах ажил хйиж гүйцэтгэж байна.