Мэдээллийн системд үйлчилгээ үзүүлэх
МТ-ийн тусламж үйлчилгээг (IT Support Service) цогцоор нь гүйцэтгэнэ. Тус үйлчилгээний гол зорилго нь хэрэглэгчдэд чиглэсэн шуурхай хандлага, үр ашигтай зохион байгуулалтаар дамжуулан компанийн дэд бүтцийн тасралтгүй ажиллагааг хангах, системийн саатлыг бууруулах, техникийн өндөр түвшний дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үндсэн үйлчилгээ
- МТ-ийн дэд бүтэц, засвар үйлчилгээ: Бүх талбарт радио, утастай болон утасгүй сүлжээг өргөтгөх, арчлах. Чухал хөрөнгө, төхөөрөмжүүдэд урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон гэнэтийн засвар үйлчилгээ хийх.
- Төхөөрөмж суурилуулалт: Холбооны самбар, дижитал репитер, хандалтын цэг (AP), RSU, камер, карт уншигч, UPS, свич, телефон утас, сүлжээний розетка болон шилэн кабель шинээр суулгах, зүгшрүүлэх.
- Төлөвлөлт, материалын менежмент: Засварын хуваарь гаргах, ажиллах хүч, багаж хэрэгслийг хуваарилах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийг хариуцах, тайлан гаргах.
- Инженерчлэл, дуудлага шийдвэрлэлт: Хэрэглэгчийн компьютер, техник хангамж, программ хангамж, сүлжээний алдааг шуурхай шийдвэрлэх. Системийн саатлыг бууруулахын тулд тикет (хүсэлт) шийдвэрлэх процессыг үр дүнтэй удирдах.
- Бичиг баримтжуулалт: Хөрөнгийн бүртгэл хөтлөх, инженерчлэлийн дэмжлэг үзүүлэх, талбайн судалгаа хийх, материалын түүвэр (BOM) бэлдэх, төслийг хүлээлгэж өгөх баримт бичгийг бүрдүүлэх.